Найман хувийн хүүтэй зээлийн асуудлаар хамтарсан хурал хийнэ

img

  Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Барилга хот байгуулалтын яам хамтарсан хурал хийнэ. Хурал өнөөдөр 11.00 цагаас Барилга, хот байгуулалтын яаманд болно. Засгийн газрын хуралдаанаас орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд жилийн найман /нэмэх, хасах/ хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгох журмыг баталсан. Энэхүү журамд зааснаар “Шинээр баригдаж бүрэн ашиглалтад орсон, 80 метр квадратаас дээшгүй талбай бүхий орон сууц, эсвэл ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас худалдан авахаар хүсэлт гаргасан, орон сууцны нийт үнийн дүнгийн 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн иргэдийн жилийн найман /нэмэх, хасах/ хувийн хүүтэй, 20 хүртлэх жилийн хугацаатай, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох” гэж тусгасан юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1234б:
Байрны т2 заавал 80 хүрэлх байх ёстой юмуу,Түүнээс өндөр байж болохгүй гэж үү
2013-07-25
Darligan ovogt:
Энэ балиар худлаа шоугаа боль Ерөнхийлөгч минь. 8-+1 хувь чинь хүн гайхаад байхаар тийм бага хүү юм уу. Энэ барьцаа 30 хувь чинь маш том хаалт болж байна. Уг нь энэ ипотекийн зээлийн үндсэн бодлого нь 1 сая төгрөг орчим өрхийн орлоготой 10 орчим сая төгрөг урьдчилгаандаа бэлдсэн гэр бүлд зориулсан байх ёстой биш үү.Ажилжааны банкуудыг мөнгөний хүүгийн бодолгоор МОНГОЛ БАНК дэмжээд өгөх юм бол 10 орчим хувийн хүүтэй зээлийг банкууд 1 мкв нь 0,8-1,2 сая төгрөгийн үнэтэй орон сууцнуудад та нарын шоутай шоугүй олгох бүрэн боломжтой. Банкнуудад ч ийм сонирхол байгаа.Учир нь өндөр үнэтэй/хөөстэй үнэтэй/ орон сууц барьцаалах нь банканд маш эрсдэлтэй шүү дээ би банкир хүний хувьд сайн мэдэж байна. Энэ бодлого бол үнийн хөөрөгдөл 30 хувь гэх маш том хаалт таьсан л бодлого болсон. Үнэ 1 кв дутамд 400 0000 төгрөгөөр өссөн гэвэл 50 м кв байр авсан хүн 20 жилд 40149123.12 төг илүү төлж сар бүр 170000 төг нэмж төлнө, Та нар өөрсдөө бодоорой л доо. Үнийн өсөлтгүй 10 хувиа урьдчилгаанд өгөөд 10+-1 гэдэг арилжааны зээлээр орон сууцтай болвол ямар үр дүн гарахыг хараарай. Би ямар нэг намын харяат бус энэ нийгэмд шудрага ёсыг л хүсэж явдаг нэгэн залуу сэхээтэн тиймч болохоор авилгалтай тэмцэж буй Ерөнхийлөгчид санал аа өгнө. Гэхдээ та нар энэ сонгуульд улайран нийгэмд байгаа энэхүү ард түмний асуудлаар ингэж битгий ашиг хонжоо хараач ээ л гэж хүсэх байна. Алтанхуяг сайд аа та НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ бүү сохол. Та маш муу 4 аргын тоо боддог юм байна, танд F/000/ тавьлаа ард түмэн чинь. Шудрага ёс тогтох болтугай.
2013-06-21
dseger:
6 huvi 8 boloo yu barilgiin kompani unee nemeed bna
2013-06-21
sanaa:
8 huvi sain bna gehdee airnii une +deed bna
2013-06-21