“Соёлын наадам 2013” болно

img

Монголын урлагийн зөвлөл, СУИС, БНСУ-ын Соёлын стратегийн зөвлөх “METAA” компани хамтран “Соёлын наадам”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Тэгвэл энэ жилийн “Соёлын наадам 2013” ирэх сарын 11,12- нд Хүй долоон хутагт болох аж. Түүнчлэн “Соёлын наадам 2013” -ын хүрээнд “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхоныг зохион байгуулж, эсгий урлал, сурын харваа, уран бичлэг, олон ястны хувцас зэрэг монголын уламжлалт өв соёл, нүүдэлчдийн соёлыг сурталчлах аж. Нэмж дуулгахад, энэ удаагийн наадамд СУИС-ийн оюутнууд оролцож, Юнеско-д бүртгүүлсэн монголын соёлын биет бус өвийг сонгодог болон уламжлалт гэсэн төрлөөр хүрэлцэн ирсэн зочдод толилуулах гэж байгаагаараа онцлог болох гэнэ. Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ