КТМС-ийн урдах автозамын хөдөлгөөнийг нээх хугацаа хойшилжээ

img

  Өнөөдөр нээхээр төлөвлөн хаасан Доржийн гудамжны баруун хэсэг буюу КТМС-ийн урдах автозамын хөдөлгөөнийг нээх хугацаа хойшлох төлөвтэй байна. Учир нь замын доогуурх дулаан, бохир ба цэвэр ус, холбооны кабель шугамуудыг хүчитгэх, шинэчлэх ажлууд удаашралтай явагдаж байгаа бөгөөд тус замыг өргөтгөн шинэчлэх төсөвт дээрх инженерийн шугам сүлжээний ажлын өртөг суугаагүй байсан аж. Ийнхүү төлөвлөгдөөгүй инженерийн шугам сүлжээний ажлууд нь зам хийх графикт хугацааг хойшлуулан, улмаар замын түгжрэлийг олон хоногоор нэмэгдүүлж, олон нийтийг бухимдуулж байна. Замын баруун хэсэгт 120 метрт суурь хучилт хийсэн. Явган хүний замын ажил хийгдэж байна.Цайз захын уулзвар хүртэл үргэлжилдэг Доржийн гудамжны 2.8 км авто замын өргөтгөлийн трасст орсон 121 объектоос 64 нь газраа чөлөөлж өгөөгүй байгаагийн нэг нь Хил хамгаалах албаны баруун талын энэ хашаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

......:
Ха ха. Ногоо мундаг цагт тургэн шуурхай хийдэг КОМПАНИ хийлгэдэг ХОТЫН ДАРГА маань юу болоо вэ.
2013-06-21
ТАНЫ НЭР::
БОЛЬЁ ОО
2013-06-21