Оюутолгойн анхны экспорт дахин хойшлогджээ
Монголын Засгийн газар, Австралийн “Рио Тинто” группын хамтран байгуулж буй “Оюутолгой” зэсийн хүдрийн анхны экспортоо өнөөдөр хийх байсан ч тодорхойгүй шалтгааны дахин улмаас хойшлуулжээ.
Уг нь анхны экспорт өнгөрсөн долоо хоногт хийгдэх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл хойшлогдоод байсан юм.
Энэ талаар Австралийн цахим сонинуудад “Экспортыг хойшлуулах саналыг энэ удаа Монголын Засгийн газар тавьсан гэнэ. Засгийн газар энэхүү үйл явдлыг баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэж өнгөрүүлэхийг чармайж байгаа учраас ингэсэн” гэж бичжээ.
Оюу толгой нь бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл зэсийн хүдрийн олборлолтоор дэлхийд эхний тавд бичигдах юм. хэрвээ ингэж чадвал Рио Тинто ч төмрийн хүдрийн олборлолтоос хамаарлаа багасгах боломжтой юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ