
Монголын харшил судлалын нийгэмлэгээс өнөөдөр “Харшил-Эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдвийн дор 11 дэх удаагийн ээлжит чуулганаа Бишрэлт төвийн “Embassy” хурлын зааланд зохион байгуулж байна. Уг чуулганд хот хөдөөгийн арьс, хамар, нүд гээд харшилтай холбогдох бүхий л нарийн мэргэжлийн эмч нар оролцох юм. Энэ удаагийн чуулганаар харшил судлалын салбарт хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүнг хэлэлцэх ажээ. Чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр “Монгол Эм импекс концерн” эмийн компани ажиллаж байна.
Дашрамд дуулгахад, Монголын харшил судлалын нийгэмлэгийг анх 2002 онд харшлын чиглэлээр ажилладаг эмч судлаач нар үүсгэн байгуулсан аж. Тус нийгэмлэг байгуулагдсан цагаас хойш олон улсын болон дотоодын сургалт семинарыг тогтмол зохион байгуулж, гадаадын мэргэжилтнүүдийг урьж сургалт явуулсны дүнд эмч мэргэжилтнүүдийхээ мэдлэг боловсрол, ур чадвар, хандлагыг шинэ түвшинд гарган харшлын оношлогоо, эмчилгээг чанарын шинэ түвшинд гаргахаар зорьсон байна. Тэд энэ онд бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хэд хэдэн шинэчлэлийг хийсэн гэнэ. МХСН нь Европын Харшил Иммунологийн Академийн гишүүнээр элсэж, энэхүү байгууллагаас эрхлэн гаргадаг веб хуудасны Монгол хувилбар infoallergy.mn-ийг албан ёсны эрхтэйгээр ажиллуулж эхэлсэн.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ