
United Colors of Benetton өчигдөр Парис, Лондон, Берлин зэрэг европын томоохон хотуудад нэгэн сонирхолтой сурталчилгааны самбарыг гудамжинд байрлуулжээ.
Энэхүү өвөрмөц сурталчилгааны самбарт Ромын пап ламыг исламын шашны хамба ламтай үнсэлцүүлсэн зураг тавьсан байна.
Хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа энэхүү сурталчилгааг United Colors of Benetton-ы хэвлэлийн төлөөлөгч нийгмийн шинжтэй сурталчилгаа хэмээн тодорхойлсон байна.
United colors of Benetton энэхүү сурталчилгааны кампанит ажлын хүрээнд ийм цуврал зурагт самбарууд гаргахаа зарлажээ. Барак Обама Ху Жинтаотай, Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг Палестины ерөнхийлөгч Махмуд Аббастай үнсэлцэж байгаа зурагт хуудсыг хүмүүс удахгүй олж харах бололтой. Эвлүүлгээр үнсэлцүүлсэн улс төр, шашны эрс тэс үзэл бодолтой хүмүүсийг үнсэлцүүлж буй нь Benetton-д хүчтэй сурталчилгаа болж байна хэмээн үзэгсэд ч цөөнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ