“Нөлөөллөөс дээгүүрт” аяныг 20479 дэмжигчид дагаж байна
Аянд нэгдэгсдийн тоо өдөрт л 2000-3000-аар нэмэгдэж байгаа нь нийгэмд хэн нэгний уриалга, тэднийг дагуулах хүч хэрэгтэй байсныг илтгэнэ. Харин Татар хамтлаг энэ бүхнийг харж өөрсдийн үеийн залуусын амьдралыг архитай хар бараа бус гэрэл гэгээтэй зорилго тэмүүлэлтэй болгох хүсэл эрмэлзлэл тээн аяныг эхлүүлсэн нь цагаа олсон хэрэг боллоо гэдгийг иргэд хэлж байна. Аян эхэлсэн өдрөөс хойш тоглолт бүр дээр олон зуун залуус ирж, Татар хамтлагийн фен клубд бүртгүүлэн тэдэнтэй нэг зорилго дор нэгдэж байна.
6
Архины нөлөөллөөс дээгүүрт эрүүл амьдрах, бусдын муу нөлөөллөөс дээгүүрт өөрөө өөртөө эзэн байх, залхуурлын нөлөөллөөс дээгүүрт нийгмийн идэвхитэй байх гээд сайн нөлөөллийг бусдад түгээж муу нөлөөллийг багасгах залуусын нэгдэл удахгүй үндэсний хэмжээний хөдөлгөөн болох бололтой.
6
Нөлөөллөөс дээгүүрт аяныг санаачлагч Татар хамтлаг шинэ гаргасан “Нөлөөлөөс дээгүүрт” цомгийн орлогоо архины эсрэг, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад хандивлахаа аяны эхэнд мэдэгдэж байсан. Тэгвэл энэ санааг нь дэмжиж хандив өргөгсдийн тоо нэмэгдсээр байна. Эдний нэг бол ХАН ХЭРУГА ХХК-ийн хамт олон юм. Тэд нийт 40 сая өгрөгийн хандвийг нөлөөллөөс дээгүүрт аянд зориулан хандивлаад байна. Харин ХАН ХЭРУГА ХХК-ин захирал хэлэхдээ:
6
Өнөөдрийн энэ хар бараан нийгмийг гэрэлтэй болгох гайхалтай санал санаалга гаргаж тэрийгээ хэрэгжүүлж явж байгаад нь их баяртай байна. Энэ аян илүү олон залуучуудад хүрээсэй, залуус залхуу биш байгаасай гэсэндээ энэ аяныг дэмжиж хандив өргөхөөр шийдсэн гэсэн юм.
6
Та ч гэсэн аян нэгдэж хандив өргөх боломжтой. Хандивийн данс Хаан банк 5084243609
СЭТГЭГДЭЛ БИЧИХ