Зочид буудлууд үүдэндээ зурагт хуудас наана
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг зочид буудлууд үүдэндээ “Секс аялал жуулчлал, биеэ үнэлэлт, хүчирхийллээс насанд хүрээгүй хүүхдийг хамгаална” гэсэн бичигтэй зурагт хуудсыг үүдэндээ наахаар болжээ.
Учир нь хүний наймаа, хүчирхийлэлийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” бүлгэм, “Гүнж” төв хамтран “Зочид буудал” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төслийн хүрээнд хоёр сарын турш 47 зочид буудалд дээрх үйл ажиллагааг явуулахаар болсон гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ