Брэд Питт Оросын кино наадмыг нээв

img

Холливудын од Брэд Питт Москвагийн олон улсын 35 дахь кино наадмыг нээжээ. Брэд Питт улаан хивсэн дээр гарч ирсэн нь жинхэнэ сюрприз болсон байна. Тэрбээр нэг ч шүтэн бишрэгчээ гомдоолгүй хүссэн бүхэнд гарын үсгээ өгчээ.

Ёслолын ажиллагааны дараа түүний тоглосон кино гарсан байна. Мөн Оросын ерөнхийлөгч В.Путин наадамд амжилт хүсч мэндчилгээ илгээснийг Никита Михалков уншиж танилцуулжээ. Москвагийн олон улсын кино наадамд 230 гаруй кино үзүүлэх бөгөөд ерөнхий шүүгчээр Ираны найруулагч Мохсен Махмальбаф ажиллаж байна.

Д.Од

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ