Уран нугараачдын тэмцээн өнөөдөр эхэлнэ

img

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжит “Монголын уран нугараачдын анхдугаар тэмцээн”-ийг өнөөдрөөс 23-ныг хүртэл Монголын үндэсний цирк “Төрийн бодлогыг дэмжих үндэсний төв” ТББ-тай хамтран зохион байгуулна.

Энэхүү тэмцээнд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн 100 гаруй уран нугараач оролцох бөгөөд тэмцээн гурван үе шаттайгаар явагдах аж. Сүүлийн шат нь Гала тоглолт хэлбэрээр явагдаж, энэ сарын 23-ны өдөр шилдэгийн шилдэгээ тодруулах юм байна.

“Монголын уран нугараачдын анхдугаар тэмцээн”-ий гол зорилго нь уран нугараач хүүхдүүдийн авъяас чадварыг олон нийтэд сурталчилж, залуу хойч үеийнхэнд үндэсний өв соёлоо таниулж, дэлхийн улс орнуудад уран нугаралтын гайхамшгийг сурталчлан таниулах зорилготой гэж зохион байгуулагчид нь хэлж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ