“МУБИС-Чингис хаан” ОУНБ чиглэлд буухиа үйлчилгээ нэвтрүүлнэ

img

  “Нийслэлийн тээврийн газар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хамтран шинэ үйлчилгээ нээхээр ажиллаж байна. Онгоцоор зорчих зорчигчдод тулгардаг нэг том бэрхшээл бол унааны асуудал байдаг. Хотын төвөөс /УБИС-аас-Нисэх/ нисэх онгоцны будал хүртэл нийт 16 км байдаг байна. Такси хөлөглөн нисэх онгоцны буудал хүртэл явахад дунджаар 13.000 орчим төгрөг төлдөг. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын газрын хийсэн судалгааны дүнгээс харахад 67 хувь нь хувийн унаагаар, 23 хувь нь таксигаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Харин энэхүү шинэ үйлчилгээ нь онгоцны буудал руу заавал хувийн унаа эсвэл таксигаар очиж, буцах шаардлаггүй болж үйлчлүүлэгчиддээ зориулан “Буухиа” үйлчилгээ нэвтрүүлж байна. “Буухиа” үйлчилгээний автобус нь өнөөдрийн төлөвлөж буйгаар МУБИС-Төв номын сан, Ажилчны соёлын ордон-Нисэх гэсэн чиглэлээр иргэдэд үйлчлэх бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 4000 төгрөг, хүүхэд 2000 төгрөгөөр зорчуулахаар талууд тохиролцжээ. “Буухиа” үйлчилгээг хот хоорондын үйлчилгээ эрхлэгч “Лотот” ХК хариуцан ажиллах бөгөөд 45 хүний суудалтай, стандартад нийцсэн их багтаамжийн автобусаар үйлчлэх юм байна. Буухиа үйлчилгээг энэ сарын 24-өөс туршилтаар явуулж эхлэх ба ирэх сарын 01-нд албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөжээ. Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bAYAR:
Tenegteed bgach. Yu ni unetei bdag yum be. Taksidaad ochihgui yu chi. Shine yumiig huleej avah chadvargui teneg gar be
2013-06-21
zochin:
limuzin busnuud yavuulah heregtei taxi bol unen hogiin amandaa orsnoo helne
2013-06-21
zochin:
2 chigleleer yavuulah ni zuitei sonsgolongiin chigleld bas neg bus yavuuldaa muusain taxi-nuud herees heterch baisan, bas busnuud niseh buudal hurehgui dayalaad yavdag baisan
2013-06-21
zochin:
Saihan medee bnaa. Harin tsag ni hediid baih ym boloo?
2013-06-21
0000:
unetei bna yun 4000myanga zyanga ve
2013-06-21