
АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн энэ улирлын аваргаар Майами Хит тодорлоо. Аварыг төлөө “Майами Хит” болон “Сан Антони Спөрс” цуврал долоон тоглолтын хийсэн. Шийдвэрлэх тоглолтод багууд дөрвөн үеийн турш энэ тэнцүү тоглосон ч төгсгөлийг сайн хийснээр Леврон Жеймсээр ахлуулсан Хитийнхэн 95-88 буюу долоон онооны харьцаатай ялалт байгуулсан. Ингэснээр тэд аварга цомоо хамгаалж чадлаа.
Өрсөлдөөнтэй өнгөрсөн энэхүү тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор Леврон Жеймс тодорсон юм. Тэрбээр дөрвөн үеийн турш 37 оноо 12 удаа блок хийсэн бол багийн анд Двайн Вайд 23 оноо авчээ. Тоглолт дуусахаас 15 секундэд дутуу байхад багийн лидер Леврон гурван онооны шидэлтийг амжилттай болгосноор ялалт байгуулахад түлхэц болсон хэмээн тоглолтын тайлбарлагчид дүгнэжээ.

NBA- үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг гардсан Леврон Жеймс “Миний хувьд 37 оноо авна гэдэг бол тийм ч гайхахаар зүйл биш. Би олон тоглолтод энэ оноог авдаг. Харин энэ удаагийн тоглолтод авсан оноо бүр маань намайг залуужиж буй мэт мэдрэмж төрүүлж байсан. Оноо авах бүрт минь дэмжиж байсан Ээждээ баярлалаа” хэмээсэн байна.
Тоглолтын дүн
Спөрс баг 16 28 27 17
88
Майами Хит баг 18 28 26 23
95
Б.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ