
Үндэсний баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Тиймээс ч бөхчүүд нутаг, нугаараа гал болж бэлтгэлдээ гараад байгаа. Тэгвэл улсын баяр наадмын өмнө болдог сорилго барилдаан энэ сарын 30-нд 14.00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болно. Энэ барилдаанаар 2012-2013 оны наадмаас наадмын хоорондох барилдаан өндөрлөж байгаа аж. Тиймээс хаалтын сорилго барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүд олноороо хүч үзнэ гэдгээ мэдэгдээд байгаа аж.
Мөн ирэх сарын 3-нд Бүх цэргийн баяр наадам болох юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ