
АНУ-ын иргэншил олгоход шүтлэггүй бол нэлээд хүндхэн тусдаг гэнэ. Их Британийн иргэн 65 настай Маргарет Доти Америкт 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд Нэгдсэн Улсын иргэншил авах гэсэн боловч шашин шүтлэгийн асуудалтай тулгарчээ. Тэрбээр баримт бөглөхдөө Америкийн төлөө зэвсэг барьж чадахгүй гэж хариулсан байна. Учир нь Доти бүх төрлийн хүчирхийллийн эсрэг байдаг хэмээн тайлбарлажээ.
Ихэнх хүмүүс АНУ-ын иргэн болохын тулд хэнтэй ч тулалдахад бэлэн гэдэг ч энэ эмэгтэй ийнхүү чин үнэнээр хариулсан нь буруудсан байна.
Хатагтай Доти нэг ч сүмд очдоггүй, ямар ч шашин шүтдэггүй нь хамгийн гол сөрөг шалтгааны нэг болжээ. Түүний энэхүү яриа Америкт төрийн бус байгууллагууд, нийгмийн идэвхтнүүдийн ярианы гол сэдэв болсон байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ