Сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдол 115 иржээ

Ингээд сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байгаа энэ үед цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээлэл, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлье.
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс буюу өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад 115 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнд, Зөрчил тогтоогдоогүй албан бичгээр хариу өгсөн-30 Шүүхэд шилжүүлсэн-19, үүнээс МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалтаар торгосон-1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлээр торгосон-4 Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн-18 Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгосон-3 Арга хэмжээ авах үндэслэлгүй /сэтгэцийн өөрчлөлттэй/-1 Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан арга хэмжээ авах насанд хүрээгүй-1 Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан-1 Бусад байдлаар шийдвэрлэсэн-11 Шалгаж байгаа-31 хэрэг байгаа аж. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн гэсэн 53 мэдээ, мэдээллийг шалгаж үзэхэд, Зөрчил тогтоогдоогүй албан бичгээр хариу өгсөн-23 Шүүхэд шилжүүлсэн-13, үүнээс МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар торгож шийдвэрлэсэн-1 Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн-3 Шалгаж байгаа үлдэгдэл-14 гэсэн гомдол мэдээлэл иржээ. Ерөнхийлөгчийн тухай хуулийг зөрсөн гэх гомдол мэдээллээс дурьдахад, Гомдол, мэдээлэл: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын АН-ын хороо нь МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 35.1 дэх заалтыг зөрчиж, сумын сонгуулийн I хэсэгт зөвшөөрөгдсөн тооноос илүү зурагт самбар байрлуулж сурталчилгаа явуулсан гэх гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Шийдсэн нь: Аймгийн сум дундын 1-р шүүхэд 2013.06.19-ний өдөр 1398 тоот албан бичгээр шилжүүлсэн. Шүүхээс 2013.06.19-ний өдөр 161 тоот захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 35.2-д зааснаар 421200 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна. Гомдол, мэдээлэл: Нэр дэвшигч Н.Удвалын сурталчилгааны самбарыг Арвайхээр хотын Захирагчийн ажлын албаны ажилтнууд буулгасан гэх гомдол иржээ. Шийдсэн нь: МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67.2-т заасныг үндэслэн 2013.06.11-ний өдөр 3/747 тоот албан бичгээр Булган сумын Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. Гомдол, мэдээлэл: 2013.06.18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт байрлах 53, 4-р багт 56, 5-р багт 57-р хэсгийн хорооны санал авах байрнаас 100 метрт сурталчилгааны самбар байрлуулсан байна. Шийдсэн нь: Энэ хэргийг шалгаж үзээд өчигдөр буюу энэ сарын 20-нд аймгийн Шүүхэд шилжүүлсэн байна. Сонгуулийн сурталчилгааны болон ухуулгын байрны цонх хагалах, зурагт хуудас, сурталчилгааны самбар эвдэж, гэмтээх, туг алдагдсан гэх 27 гомдол, мэдээллийг шалгахад: Зөрчил тогтоогдоогүй албан бичгээр хариу өгсөн-5 Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн-11, үүнээс татгалзаж Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгосон-1 Шүүхэд шилжүүлсэн-1, үүнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлээр торгосон Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлээр торгосон-1 Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зогсоосон-1 Шалгаж байгаа найман хэрэг байгаа аж. Гомдол мэдээллээс жишээ дурьдахад, Гомдол, мэдээлэл: Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын 7 багийн нутаг дэвсгэрт байрлах сонгуулийн сурталчилгааны монгол гэрийн бүрээс ард талаараа урагдсан байна шалгана уу. Шийдсэн нь: 2013.06.08-ны өдөр ЗХТХ-ийн 21-р зүйлээр 0377626 дугаартай шийтгэвэрээр Ц гэгчийг хуулийн дагуу 6000 төгрөгөөр торгосон байна. Гомдол, мэдээлэл: 2013.06.05-ны орой 23.00 цагийн үед АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн морь унасан зураг бүхий сурталчилгааны самбарыг урсан байна. Шийдсэн нь: 2013.06.11-ний өдөр ЭХҮТ-сан, ЗХТХ-ийн 21-р зүйлээр буруутай этгээдүүдийг тус бүрийг 5000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна. Гомдол, мэдээлэл: Эрдэнэмандал сумын төвд МАН-ын байр, сонгуулийн штабын байрны цонхыг чулуугаар хагалсан байна гэх мэдээлэл Шийдсэн нь: Зөрчил гаргагч нь захиргааны арга хэмжээ тооцох насанд хүрээгүй, 2013.06.08-ны 12.16 цагт шилийг нөхөн төлүүлсэн. Гомдол, мэдээлэл: Дундоговь аймгийн Луус сумын төвд байрлах МАН-ын сурталчилгааны гэрийн гэрлийн утас 2013.06.13-наас 14-нд шилжих шөнө алдагдсан байна, Шийдсэн нь: 2013.06.19-ний өдөр мэдээллийг албан бичгээр прокурорт шилжүүлсэн байна. Гомдол, мэдээлэл: БГД-ын 10-р хорооны айлуудаар явж сонгогчдын нэрсийг тулгалт хийж гарын үсэг зуруулж байхад тус дүүргийн 10 хорооны Зүүн наранд оршин суух иргэн М нь “та нар надаар гарын үсэг зуруулсангүй” гэж нэрсийн жагсаалтыг булаан авсан. Шийдсэн нь: 2013.06.14-ний өдөр ЗХТХ-ийн 21-р зүйлийн дагуу М-ийг 5000 төгрөгөөр торгож хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Сурталчилгааны болон ухуулгын байранд согтуугаар танхайрсан, маргаан үүсгэсэн, зодуулсан гэх 35 гомдол, мэдээллийг шалгахад: Зөрчил тогтоогдоогүй хариу өгсөн-6 Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн-5 Шүүхэд шилжүүлсэн-7, үүнээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлээр торгосон-4 Захиргааны хариуцлагын тухай хуулииар цагдаагийн алба хаагч торгосон 2 Худал дуудлага, мэдээлэл-6 Шалгаж байгаа есөн хэрэг байна. Тухайлбал: Гомдол, мэдээлэл: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн Ардчилсан намын штабын сурталчилгааны гэрт согтуу эмэгтэй сурталчилгааны зураг хуулахыг завдсан байна. Шийдсэн нь: 2013.06.19-ний өдөр ЗХТХ-ийн 21-р зүйлд зааснаар Сум дундын Шүүхэд шилжүүлж, шүүхийн шийтгэвэрээр 15000 төгрөгөөр торгосон байна. Гомдол, мэдээлэл: Увс аймгийн Улаангом сум дахь МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хорооны дарга Б нь 2013.06.15-ны өдөр Улаангом суманд автомашин жолоодож яваад 4 настай эмэгтэй Х-г шүргэж хөлийг нь гэмтээсэн байна. Шийдсэн нь: Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. /Эрүүгийн хуулийн 260-р зүйл/ Гомдол, мэдээлэл: БГД 21 хорооны урд талд байрлах АН-ын сонгуулийн сурталчилгааны байранд согтуу хүн орж ирээд агсан тавиад байна. Ц /эр.47н/ нь согтуурсан үедээ сурталчилгааны байрны цонхыг хагалж танхайрсан үйлдлийг таслан зогсоож эрүүлжүүлэв. Шийдсэн нь: 2013.06.13-ны өдөр ЗХТХ-ийн 21-р зүйлийн дагуу 5000 төгрөгөөр торгосон байна. Гомдол, мэдээлэл: СХД 21 хороо, 361-н гарам гэх газарт сагсан бөмбөгийн талбайд УИХ-ын гишүүн н.Эрдэнэчимэг иргэдтэй уулзалт зохион байгуулах үед намын ухуулагч гэж өөрийгөө танилцуулсан согтуу Н сэрээ барьж бусдыг айлган сүрдүүлсэн. Сонгуулийн штабын ухуулагч Н гэгч нь тухайн орчинд хоолны сэрээ барьж танхайрсан болон биеэ авч явах чадваргүй байсан тул эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Шийдсэн нь: СХД-ийн шүүхэд 2013.06.12-ны өдөр шилжүүлсэн. Шүүхийн шийтгэвэрээр ЗХТХ-ийн 21-р зүйлээр 15000 төгрөгөөр тус тус торгож, хариуцлага тооцжээ. Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ