Н.Номтойбаяр: Намайг гүтгэж байна
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр 14.00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж, өчигдөр Авилгатай тэмцэх сэтгүүлчдийн клуб ТББ-ын тэргүүн Б.Отгонбаярын дэлгэсэн баримт материалд тайлбар өглөө.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ үеэр “Надад итгэж саналаа өгөн УИХ-ын гишүүн болгосон иргэд сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн сөрөг мэдээлэл гарсанд юуны өмнө маш их харамсаж байна. Өчигдөр сэтгүүлч Б.Отгонбаяр Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал зарлаж, Н.Номтойбаяр гишүүн намайг нэр төрд халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлээд байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр миний туслах Б.Батзоригийн интернэтэд тавьсан мэдээлэл дээр үндэслэн нийтлэл бичсэнээс ийм зүйл боллоо хэмээн мэдээлж дээлж буй. Юуны өмнө миний бие сэтгүүлч Б.Отгонбаярыг хууль хяналтын байгууллагад өгөөгүй, таних ч үгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.Сэтгүүлч бид хоёрыг ийнхүү үл ойлголцолд хүргээд байгаа Б.Батзориг гэж хэн болохыг юуны өмнө хэлмээр байна. Би түүнтэй 2007 оны эхээр Багануур дүүрэгт ажиллах үеэр танилцсан. Намайг ажилтай болгож өгөөч гэж хүссэн. Би туслахыг хүссэн анкетийг нь үзэхэд хууль хяналтын байгууллагад шалгуулсан гэх мэдээлэл байсан. Тэгсэн Б.Батзориг “Тиймээ би Монгол шуудан банкинд ажиллаж байхдаа мөнгө төгрөгний жаахан асуудалд ороод” гэж хэлэхээр нь залуу хүн алдаж болно үзэн өөрийн МАК компанидаа Мониторингийн хэлтэст ажилд аван түүнд итгэл хүлээлгэсэн.
Б.Батзориг нь ажиллаж байх хугцааандаа байгууллагын сейфнээс нь эхнэртэйгээ нийлэн 15 евро буюу тухайн үеийн хашаар 27 сая төгрөгийг авсан, МАК компанийн санхүүгээс миний нэрийг барьж 22 сая төгрөгийг олон удаагийн үйлдэлээр авсан. Түүнчлэн миний найз Б.Батхуягаас найман сая төгрөг зээлээд өгөөгүй, Б.Батхуягийн нэр дээр байсан автомашиныг унаж байх үеэр бичиг баримтыг нь хуурамчаар үйлдэн бусдад худалдаалсан, өөр олон мөнгө залилсан талаар мэдээлэл байдаг. Тэгээд 2012 оны зургадугаар сарын 26-ний өдөр буюу УИХ-ийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх өдөр миний талаар мэдээлэл цацаад улмаар Монгол Улсаас зугаатаасан. Дараа нь түүний найз н.Энхжаргал гэдэг залуу над руу Францаас холбогдож, түүнийг хаана байгааг би мэднэ хаягыг нь өгье гэсэн. Би авахыг хүсээгүй. Б.Батзоригт холбогдох хэргийг холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж байгаа” гэв.
Энэ хуралд мөн Авилгатай тэмцэх сэтгүүлчдийн клуб ТББ-ын тэргүүн Б.Отгонбаяр хүрэлцэн ирсэн байсан юм. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүн сэтгүүлч Б.Отгонбаярыг огт танихгүй гэдгээ мэдэгдэж, түүнийг хууль хяналтын байгуулагад өгөөгүй. Харин баавгай алсан гэх бичлэг бүхий мэдээлэлтэй холбогдуулан УЕПГ-т гомдол гаргасан баримт нь бий. Сэтгүүлч Б.Отгонбаярын хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй ч нотлогдоогүй шалгагдаж байгаа хэрэгт дүгнэлт хийн надад 113 жилийн ял оноох талаар бичсэн байсан. Энэ бүхнээс харахад намайг гэмт хэрэгт гүтгэж байна. Мөн нийгэмд буруу ойлголт төрүүлж байна гэлээ.
.
П.Наран
Гэрэл зургийг Б.Батжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ