
БНХАУ-ын төвийн Хэнань мужийн Коммунист намын өндөр албан тушаалтныг насанд хүрээгүй охидыг хүчиндсэн хэргээр цаазаар авах ялыг гүйцэтгэжээ.
Хотын намын хорооны орлогч парга Ли Синьгуаг 11 охиныг хүчиндсэн хэрэгт буруутгасан байна. Түүнийг намын гишүүн болохыг бүх насаар нь хориглож ялын дээд хэмжээ ногдуулсныг хэрэгтэн давж заалдсан ч Хятадын Дээд шүүх ялыг хэвээр үлдээжээ. Ли 2011 оноос эхлэн гэмт хэрэг үйлдэж байсан бөгөөд 2012 оны тавдугаар сарын 8-нд цагдаа нар түүнийг дунд сургуулийн үүдэнд ээлжит хохирогчоо хүлээж байхад нь баривчилсан байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ