Санал авах байрыг 2673 цагдаагийн албан хаагч хамгаална

img

Ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнтэй холбогдуулан сонгуулийн санал авах байр нийслэл, хөдөө орон нутагт байгуулагдаад байна. Сонгуулийн санал авах байр улсын хэмжээнд 1896 байгаа бөгөөд үүнээс нийслэлд 368, хөдөө, орон нутагт 1528 байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 45,5 дахь хэсэгт “саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг хамгаалалтад авна” заасны дагуу санал авах байрыг цагдаагийн 2673 албан хаагч хамгаалалтад авахаар болжээ.

Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн 3 дүүргийн 88 хэсгийн хороонд 196, 5 аймгийн178 хэсгийн хороонд 200, нийт 266 хэсгийн хороонд 396 албан хаагч тус тус 24 цагаар хамгаалалт авч ажиллаж байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ