"Дээлтэй Монгол-2013" болно

img

  "Дээлтэй Монгол-2013" наадам уламжлал ёсоороо долдугаар сарын 13-нд болно. Монголчуудын уламжлалт соёл, үндэсний хувцсыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг наадмыг Улаанбаатар хотын төв талбайд долоо дахь жилдээ зохион байгуулах  бөгөөд Төрт ёсны Их баяр наадам, Монголоороо бахархах омогших сэтгэлийг хүн бүрийн зүрхэнд бадрааж, Монгол түмэн үндэсний дээл хувцсаараа гангарч, хотол олноороо төдийгүй дэлхийг баясуулан цэнгэдэг сайхан уламжлалтай билээ. "Дээлтэй Монгол" наадамд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэн, иргэд гэр бүлээрээ, байгууллага хамт олноороо хүрэлцэн ирж оролцохын зэрэгцээ гадны олон жуулчид, төлөөлөгчид монгол дээлээр гоёж оролцог болсон нь билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ