Алмаз эрдэнийг 12 сая 360 мянган доллараар худалджээ
Швейцарын Женев хотноо болсон дуудлага худалдаагаар дэлхийд ховорт тооцогдох шар өнгийн алмааз эрдэнийн чулууг 12 сая 360 мянган доллараар худалджээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчид энэхүү ховор чулууг дээд тал нь 11 саяд хүрч зарагдана гэж тооцож байжээ. 110 карат жинтэй, шар өнгийн ийм алмааз чулууг өмнө нь хэзээ ийнхүү худалдаж байгаагүй юм. 2010 онд Женевийн дуудлага худалдаагаар ягаан өнгийн алмааз чулуу 45 сая доллараар зарагдаж, үнийн дээд амжилт тогтоож байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ