
Мексикийн жунглид эртний маяачуудын хот олсон нь архелогчдын сонирхлыг асар их татаж байна. Словены Шинжлэх ухаан, урлагийн академийн доцент Иван Спрайцаар ахлуулсан баг 15 янзын өндөртэй пирамид олжээ. Тэдний хамгийн өндөр нь 23 метр байсан байна. Мөн ёслол хийдэг талбай бусад ховор зүйлийг ч олжээ. Эрдэмтэд хотыг “Улаан чулуу” хот гэж тогтоогоод байгаа аж. Энэ хот 22 га талбайтай. Чутемалаас 120 км-ийн зайд байрладаг гэнэ.
Эрдэмтдийн таамаглаж байгаагаар энд 30-40 мянган хүн оршин суудаг байж. Цэцэглэлтийн үе нь манай эриний 600-900 онд байсан бололтой. Оршин суугчид байгалийн хүчин зүйл эсвэл дайн байлдаанаас болж 1000-аад оны үед нүүдэллэсэн хэмээн таамаглаж байна. Энэ газар ердөө 20-30 жилийн өмнө хүмүүс ирж байсан ул мөр үлдсэн байжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ