ШШГЕГ цахим хэлбэрээр лавлагаа өгөхөөр болжээ
Засгийн газраас найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлсэн. Үүнтэй холбогдуулан 100 айлд байрлах ШШГЕГ-ын Банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах алба, Иргэний бүртгэл мэдээллийн төвүүдийн ачаалал эрс ихэссэн талаар манай сайт өмнө нь мэдээлж байв.
Тэгвэл ШШГЕГ-ын Банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах албаны Мэдээлэл лавлагаа, тоо бүртгэлийн тасаг өнөөдрөөс мэргэжилтнийхээ тоог нэмж, өнөөдрийн байдлаар 12 мэргэжилтэн иргэдэд үйлчилж байгаа гэнэ.
Мөн иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс ШШГЕГ-аас арилжааны банкуудтай хамтран зургаадугаар сарын 24-нөөс эхлэн лавлагааг цахим хэлбэрээр олгож эхлэхээр болсон байна.
Тодруулбал, лавлагаа авах иргэд зээл авч буй банкиндаа хандан мэдээллийн санд бүртгүүлнэ, бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг банкны ажилтан ШШГЕГ-руу цахим хэлбэрээр шилжүүлж, хариугаа цахимаар авч болох ажээ.
Түүнчлэн орон нутгийн иргэд тухайн аймаг, сумынхаа банкинд хандан лавлагаагаа цахим хэлбэрээр авах боломжтой гэнэ
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ