Сирийн түүхэн хөшөө дурсгалуудыг хамгаалахыг уриаллаа

img

  Хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн зургаан хөшөө дурсгал дайны хөлд эвдэн сүйрэх магадлал өндөр байгаа тул хамгаалахыг ЮНЕСКО уриалжээ. Үнэлж баршгүй соёлын өвд  Дамаскийн ойролцоох хуучин хот, Алеппо дахь хуучин хот, Пальмирийн археологийн хөшөөнүүд, Босра дахь хуучин хот, Крак-де-Шевалье, Кальат-Салах-ад-Диний цамхаг, Хойд Сирийн тосгоны тосгон байдаг.

Сирийн хямрал 2011 оны гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд НҮБ-ын мэдээгээр 90 мянган гаруй хүн амиа алдаад байна.

Мөн 13 дугаар зууны үеийн сүм, хөшөө дурсгалууд эхнээсээ галд шатаагдан, тэсэрч дэлбэрэх бөмбөгөнд эвдрэн сүйрсээр байгаа гэнэ. Тухайлбал, Омейядовын үед 715 онд баригдсан Византийн сүмийг дайны хөлд ихээхэн хэмжээгээр сүйрснийг онцолсон байна.  Сүм  1159 онд галд шатаж сэргээн засварлан, 1260 онд монголчуудын байлдан дагууллын дараа дахин сэргээж байсан байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ