“Буга шүтээн” нээлтээ хийнэ

img

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат яруу найрагч М.Хүрэлсүх “Буга шүтээн” хэмээх нэртэй хос цомог, мөн уг нэрээр нэрлэсэн яруу найргийн номоо өлгийдэн авчээ. Уг бүтээлийнхээ нээлтийг энэ сарын 24-нд буюу ирэх даваа гаригт “Интер” номын худалдааны их дэлгүүрт хийх аж.

Сонирхуулахад, яруу найрагч М.Хүрэлсүх нь дууны шүлгээрээ алдартай бөгөөд түүний бичсэн дууны шүлэг хоёр жил дараалан “Морин хуур” наадмын тэргүүн байрыг авч байжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ