П.Баяр: Ботаникийн цэцэрлэгтээ бид шорон бариулахгүй
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн 34,9 га газраас 24,5 га-д нь сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн цогцолбор, шүүхийн цогцолбор барьж, мөн зам тавих шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр Шинжлэх ухааны хүрээлэнгийн үйлдвэрчний эвлэлийнхэн энэ шийдвэрийг эсэргүүцэж жагсаал хийлээ.
Учир нь нийслэлийн орлогч дарга Ц.Энхцэнгэлийн тушаалаар ботаникийн хүрээлэнд барилга барих бэлтгэл ажлыг аль хэдийнээ эхлүүлжээ.
Энэ үеэр Шинжлэх ухааны хүрээлэнгийн үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баяр “Нийслэлийн шийдвэр гаргадаг бүх газарт хандаад бидэнд ямар ч хариу ирээгүй юм. Ботаникийн цэцэрлэг бол ногоон байгууламж. Хотын оршин суугчдын цэвэр агаар амьсгалж, амарч зугаалдаг цорын ганц цэцэрлэгт хүрээлэн байж ирсэн. Тиймээс бид энэ цэцэрлэгт хүрээлэндээ шүүхийн цогцолбор буюу товчоор хэлэхэд шорон бариулахгүй гэдгээ хатуу мэдэгдэж, 10 хоногийн хугацаатай шаардлага тавьсан боловч хариу ирээгүй учраас дараагийн арга хэмжээндээ орж тайван цуглаан хийж байна” гэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ