Гүнтийн замыг хаалаа
Шарга морьт, Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн таван километр замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхлээд байна. Жигжидийн уулзвараас хойш 900 метр замыг өчигдөр оройноос эхлэн хааж замын өргөтгөлийн газар шорооны болон ус зайлуулах хоёр төмөр бетон хоолойг угсрах ажлыг хийж эхэллээ.
Замын засвар ирэх долдугаар сарын 10-нд дуусч, замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ