Өнөөдрөөс LED гэрэл хотыг гэрэлтүүлнэ

img

Сүхбаатарын талбайн эргэн тойронд суурилуулсан LED гэрэлтүүлгийг нэгэн зэрэг асаах ёслол хотын төв талбайд өнөөдөр 22.00 цагт болно. Улаанбаатар хотын гудамж талбайг орчин үеийн шинэ технологи бүхий LED гэрлээр чимэхээр олон улсад нэр хүндтэй “PHILIPS” компани, монголын “Сентино лайтинг” ХХК-тай хамтран ажиллаж эхэлсэн.

Энэ дагуу Сүхбаатарын талбайн эргэн тойрон болон Төрийн ордон, НЗДТГ, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, СТӨ, Монголын Хүүхдийн ордон зэрэг барилгуудын гадна талд орчин үеийн шинэ технологи бүхий гэрлүүдийг суурилуулж дуусаад байгаа аж.

Сонирхуулахад, эдгээр LED гэрэл нь цахилгааныг 70 хувь хэмнэдэг гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ter uranhai gylgar uutaar buteegeed nuuchlaa gej bodood bga balgasaa gereltuulehgui ym Bol uu...kkkkk
2013-06-23
Sodoo:
Tenegt
2013-06-22
1234:
Хүйтэн хөндий үхмэл цагааныг нь сонгоогүй байгаасай. Шардуу лед гэрлүүд бас байдаг шүү.
2013-06-22