Улаанбаатарт 22-24 хэм дулаан

img

  Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр.    22-24 градус дулаан байна.   Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун болон  төвийн ихэнх нутгаар бороо, говь , зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.  Салхи баруун зүгийн нутгаар баруунаас бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Дорнод , Дарьгангын тал нутаг болон  говийн бүс нутгийн зүүн хэсгээр 26-31 градус, говийн бүс нутгийн баруун  хэсэг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав нутгаар 21-26 градус,  бусад нутгаар  16-21 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ