27-той залуу медиа групп худалдаж авлаа
Украины Түлш эрчим хүчний ВЕТЭК компанийг эзэмшдэг 27 настай бизнесмэн Сергей Курченко тус улсын хамгийн том медиа холдинг UMH-ийг 500 сая ам.доллараар худалдан авчээ. Тус группт украин хэл дээр гардаг "Комсомольская правда", "Аргументы и Факты", "Forbes", "Vogue", "Фокус", "Корреспондент", "Истории из жизни", "Успехи и поражения", "Истории про любовь" и "Линия судьбы" зэрэг сонин, сэтгүүл багтдагаас гадна "Ретро FM", "Наше радио", Europa Plus, "Авторадио" зэрэг радио, телевиз Орос, Украин дахь дөрвөн зуу гаруй оффис, 4000 гаруй ажилтантай юм.
Шинэ эзэн Сергей Курченко 1985 оны есдүгээр сарын 21-нд Харьковт төрсөн. Жирийн гэр бүлд төрсөн. 16 настайгаас “Экспогаз” компанид ажиллаж захирлын орлогч хүртэл ажилласан. 2008 онд Политехникийн дээд сургуулийг төгсч Киевт иржээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ