Фронтын нохойнуудад зориулсан хөшөө нээв

img

  Москвагийн Поклонный ууланд фронтын нохойнуудад зориулсан хөшөө нээлтээ хийв. Агуу их эх орны дайны музейн ажилтан “Хөшөөний нээлт зургадугаар сарын 21-нд болж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Дайн эхлэхийн урд өдөр бол эмгэнэлт өдөр” гэсэн байна. Фронтод “ алба хаасан” бүх нохойг төлөөлүүлэн немц овчаркийг хүрлээр цутган хийжээ. Дайны үед 60 мянган нохой ямар нэг хэмжээгээр “алба хаажээ”. Саперчин ноход дөрвөн сая дэлбэрэх бөмбөгийг олж 300 хот, тосгоныг тэдний ачаар минигүйжүүлж байжээ. Поклонныйд 10 жилийн өмнө холбоочин нохойд биеийнх нь хэмжээгээр цутгасан хөшөө байгуулж байсан бөгөөд уг хөшөө хоёр жилийн өмнө сураггүй алга болжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ