
Индонезид гарсан ойн түймрийн улмаас хөрш Сингапур битүү утаа мананд автжээ. Энэ нь гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд баасан гаригт дээд цэгтээ хүрч хүүхэд, хөгшид хордох аюултай түвшинд хүрснийг засгийн газар нь анхааруулсан байна.
Баасан гаригийн орой агаарын бохирдол 401 пункт хүрсэн аж. Энэ үзүүлэлт 300-гаас дээш гарахад хүний эрүүл мэндэд хортой түвшинд хүрдэг байна.
Цаг агаарын байдлаас шалтгаалах хэдий ч энэ байдал хэдэн долоо хоног тэр байтугай борооны улирал хүртэл үргэлжилж болзошгүйг Сингапурын эрх баригчид иргэддээ сэрэмжлүүллээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ