Шинэчлэл хийхээ амлалаа

img

  Бразилийн ерөнхийлөгч Дилма Русеф ард түмэндээ хандан гарч байгаа үймээн самууныг намжааж жагсагчдын  шаардлагыг биелүүлэх шинэчлэл хийхээ амлажээ. Тэрбээр нийтийн тээврийн хэрэгслийн орчинг сайжруулах, эрүүл мэнд, боловсролд анхаарал хандуулахаа мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч 2014 онд Бразильд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг явуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж төрийн мөнгөөр санхүүжүүлнэ гэжээ. Хатагтай Дилма Русеф эрх баригчид ард түмнээ сонсож байх ёстой гээд жагсагчдын лидерүүдтэй уулзаж иргэдээ хүчирхийлэлд өртүүлэхгүй байх талаар санаа тавьжээ. Газар авсан жагсаал цуглаанаас болж нэг бус хүн амиа алдаад байгаа юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ эмэгтэйчүүд хэцүү шүү, билгийн нүдтэй байх хэрэгтэй шүү дээ, ийм болтол нь улс орноо удирдаад байхдаа яадаг юм бэ, тэгсэн мөртлөө өөрсдийгөө магтахыг нь яанаа
2013-06-22