Улаанбаатарт 17-22 хэм дулаан
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. өдөртөө 22-24 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс 5-10 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор үүлэрхэг, түр зуурыг бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 27-29 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 26-31 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ