Хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр

img

Өнөөдөр Билгийн тооллын Шинийн 15. Хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр. Наран 05.04 цагт мандаж, 20.57 цагт жаргана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ