19 орны 875 иргэнийг албадан гаргажээ
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар өнгөрөгч оны эхний хагас жилд нийт 132 гадаадын иргэнийг албадан гаргасан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад хууль бусаар ажиллаж амьдарч байсан 875 иргэнийг албадан гаргажээ.
Ингэхдээ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд болон Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-д заасны дагуу Канад, Турк, БНСВУ, БНСУ, БНХАУ, АНУ, БНАСАУ, ОХУ, БНЭУ, Ирланд зэрэг нийт 19 орны иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан аж.
2013 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын болон гадаадын хөрөнгө оруулалттай 363 аж ахуйн нэгж, байгууллагын 2008 иргэнд 352.477.600 мөн 26 орны 450 иргэнд 124.855.200 нийт 477.332.800 төгрөгийн торгууль ногдуулан улсын төсөвт оруулсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ