
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөд хандан Америкийн тусгай алба иргэдийнхээ утасны яриа, электрон шууданг шалгадаггүй гэж хэллээ. Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзвэл бүх баримтыг дэлгэж үзүүлэхэд бэлэн гэсэн байна.
Иргэний эрх, эрх чөлөөний хяналтын зөвлөл 2004 онд ерөнхийлөгчийн санаачилгаар Конгресст байгуулагдсан юм. Таван хүний бүрэлдэхүүнтэй. Хараат бус зөвлөлийн гол зорилго нь Америкт иргэний эрх, эрх чөлөө хууль дүрмийн дагуу хангагдаж байгааг болон гүйцэтгэх засаглал алан хядлагатай тэмцэж байгаа эсэхэд хяналт тавих ёстой юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ