Э.Сноуден “Шереметьво”-д саатжээ
Москвагийн “Шереметьво” буудалд Аэрофлотын онгоцоор буусан Эдвард Сноуден Эквадорт хандан улстөрийн орогнол хүссэнийг “ВВС” мэдээлжээ. “ВВС” энэхүү мэдээллийг “WikiLeaks” сайтаас авсан байна.
Эдвард Сноуден ням гаригт Хонконгоос Москвад ирэхдээ Оросоор дамжин өнгөрч байгаа гэдгээ мэдэгджээ.
Америкийн ажиглагчдын үзэж байгаагаар тэрбээр“Шереметьво”-гийн дамжин өнгөрөхөд байж байгаад өнөөдрөөс Куба руу нисч Эквадор, Венесуэл, Исландын аль нэг рүү ниснэ. Оросын хэвлэлийн бичсэнээр “Шереметьво”-д Эквадорын далбаатай албаны машин ирсэн бөгөөд элчин сайдтай нь уулзсан гэдэгт эргэлзэхгүй байгаа аж.
Түүнийг Хонконгоос гарах болон бусад орноос улстөрийн орогнол хүсэхэд “WikiLeaks” сайтын сэтгүүлч Сара тусалж байгаа ажээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ