Сонгуулийн дүнгийн талаар урьдчилан мэдэгдэл хийхгүй байхыг анхааруулав

img

  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос дараах мэдэгдлийг гаргажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа нөгөөдөр болно. Сонгуулийн дүн гаргах мөч ойртож байна. Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Сонгуулийн Ерөнхий Хороо аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын нэгтгэсэн дүнг үндэслэн сонгуулийн нэгдсэн дүнг нэр дэвшигч бүрээр тооцож гаргана... ” гэж тус тус заасан. Иймд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг нийтэд зарлаж мэдээлээгүй байхад Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн улс төрийн намууд сонгуулийн дүнгийн талаар урьдчилан аливаа мэдээлэл, мэдэгдэл хийхгүй байхыг анхааруулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн оролцож байгаа Ардчилсан Нам, Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Намын удирдлага, намын сонгууль эрхэлсэн байгууллагууд хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллана гэдэгт итгэж байна хэмээжээ. Д.Цэцэг      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ