Нэр дэвшигчид өнөөдөр халз мэтгэлцэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид сонгуулийн өмнө халз мэтгэлцээнд оролцдог уламжлал бий. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид болох Ц.Элбэгдорж /АН/, Б.Бат-Эрдэнэ /МАН/, Н.Удвал /МАХН/ нарын халз мэтгэлцээн өнөөдөр болно.
Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг МҮОНТ-ээр өнөөдөр 21.45 цагт шууд дамжуулах аж. Мэтгэлцээний үеэр нэр дэшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах, асуулт хариултаар мэтгэлцэх юм байна. Мөн үзэгчдээс асуулт авах бөгөөд хоёр хоногийн өмнө цахим болон утсаар авахаар болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ