Хэсгийн хороодыг өчигдрөөс хамгаалтад авчээ

img

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу саналын хуудсыг хэсгийн хороодод хүргүүлсэн өдрөөс эхлэн буюу өчигдрөөс хэсгийн хороодыг цагдаагийн хамгаалалт авчээ. Энэ удаагийн сонгуульд орон нутагт хүргүүлсэн саналын хуудсыг сонгогчдийн тоогоор хүргүүлсэн байна.

Улсын хэмжээнд шуурхай удирдлагын штабуудыг байгуулж дууссан бөгөөд сонгуулийн санал авах 1896 хэсгийн хороо байгаагаас 368 нь нийслэлд, 1528 нь хөдөө орон нутагт байрлаж байгаа аж. Хуульд заасны дагуу хэсгийн хороодын байрыг хамгаалалтад авах ёстой бөгөөд сонгуулийн үеэр 1896 хэсгийн хороонд 2673 албан хаагч ажиллахаар болсон байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ