“X roces” хамтлаг шилдэг уран нугараачаар тодорчээ

img

Төрийн бодлогыг дэмжих үндэсний төв ТББ, Монголын үндэсний цирктэй хамтран Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжит Монголын уран нугараачдын анхдугаар тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Уг тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг болон гурван хот 21 аймгаас 100 гаруй уран нугараач оролцжээ. Тэд  гурван үе шаттайгаар гоцлол, хос, багийн төрлөөр авьяас, чадвараараа өрсөлдсөнөөс уран нугараачдын улсын аваргаар гурван байрт шилдгүүдийг шалгаруулсан байна. Мөн үүнээс  гадна тусгай шагналт байр эзлүүлжээ.

Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээний нэгдүгээр байрт  "X roces" хамтлаг "X spider,  "Монголжин" үзүүлбэрээрээ оржээ. Хоёрдугаар байранд Монголын Үндэсний цирк "Ирвэсийн зулзага" үзүүлбэр, "Шинэ цирк" төвөөс "Монгол төрх" үзүүлбэрээрээ шалгарсан байна. Гуравдугаар байранд  "Эрдэнэт" хамтлаг "Уран сэтгэмж",  "Шинэ цирк төв" "Хос хунгийн дууль", Монголын үндэсний циркийн  "Хүн сарнай" хамтлаг "Шүтээн" үзүүлбэрүүд тус тус шалгарчээ. Уг уралдаан нь жил бүр зохион байгуулагдах юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ