
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хуулийн дагуу хэвийн явагдаж байна. Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс гадаад улсад байгаа иргэдийн санал авсан битүүмжилсэн саналын хуудас болон сонгуулийн баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгнө. СЕХ санал авах өдрийн 22 цагаас саналын хуудас бүхий дээрх битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолохоор байгаа.
Хуульд зааснаар сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгаа санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу өнөөдрөөр дуусаж байна. Харин нэр дэвшигч сонгогчдод тараасан нийт сурталчилгааны материлаас тус бүр нэгийг санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө СЕХ -нд хүргүүлж бүртгүүлэх ёстой. Маргааш сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах бөгөөд энэ нь 09-20.00 цагийн хооронд болно
гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ