Зургаан хүн хөнөөсөн Л.Наранбаатарт 25 жилийн ял оноов

img

  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIV хороонд амьдардаг нэгэн гэр бүлийнхнийг шөнө дөлөөр очиж агсам тавин, улмаар галдан шатааж амийг нь бүрэлгэсэн Л.Наранбаатарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн баасан гаригт хэлэлцжээ. Тэрээр гэр бүлийн маргааны улмаас эхнэр болон хадам аав, ээж дүү нар гээд гэр бүлийн зургаан хүн рүү бензин цацаж  өөрийн хамт галдсан юм. Харин гэр бүлийн зургаан хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад амиа алдсан бол Л.Наранбаатар амьд үлдсэн билээ. Түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцэж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэг шүүгдэгч Л.Наранбаатарт Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу олон хүнийг харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хөнөөсөн гэсэн үндэслэлээр ялын дээд хэмжээ оноох санал гаргасан юм. Гэвч Чингэлтэй дүүргийн шүүхээс Л.Наранбаатарт 25 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huyg:
hun bol uls undesnii baylag hun am ihtei gadaaduudiig duuraij hunii erh ene ter gej t1tej uneheer bolku.1mongol hunii ami nasiig honooson bol ochiggui shuud alah heregtei.
2013-06-25
Монгол улсын үндсэн хууль:
Хүн амьд явах эрхтэй
2013-06-25
zochin:
alah amarhan sh te.ternii orond gyandand 25 jil bj nasaar ni tarchlaah ni zuv biz dee.
2013-06-24
Ард түмний төлөө:
Элбэгдорж ерөнхийлөгчөө таныг улсаа хөгжүүлж ард түмнээ өмгөөлж хамгаалаарай гэж сонгосон болохоос алуурчидыг өршөөж,ард иргэдээ алуулж хороолго гэж сонгоогүй. Та цаазын ялыг халах шийдвэрээ гаргасанаас хойш алуурчид Монголийн ард түмний нэг хэсэгийг гэр бүлээр нь үр удмаар нь,олноор нь алж устгаад алуурчид нь амьд үлддэг, өршөөгддөг, хүний эрхээ эдэлж байна гэж ярьдаг гаж тогтолцоо бий боллоо. Та цөөхөн монголчуудаа хайрлахгүй юм бол хэн хайрлах вэ.Энэ бол хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэл биш шүү Жинхэнэ үнэнийг бичлээ шүү битгий устгаарай
2013-06-24
mgl hun:
shuud tsaazluulj uhej bsanaas 25 jil shorond tarchilj hataj uheh ni zuv.
2013-06-24
zochin:
hunii muu bolson aluurching tosviin mongoor 25 jil tejeeh yum bna l daa. Elbegdorjiin halaasnaas neg ch togrog garahgui bolohoor hamaagui bh
2013-06-24
zochin:
hun hunii zovlong ooriin biyeree tuulj bj l medne. 2 ohinoo huchinduulj aluulsan aav, 6 hamaatna sadnaa neg dor burelguulsen jiriin ardiin orond Elbegdorj ooriigoo tavij neg udaa bodson bol iim shiidver gargahgui bsan
2013-06-24
elbegee:
6 hun alaxad 25 jil. Neg huniig alaxad 4 jil. saixan yum daa.garch xeden xun alya daa
2013-06-24
nobshiin aluurchin:
ene muud heleh muu ug ch alga uuriig n alchihiimsan
2013-06-24
jagaa:
yasan hunii mud durtai novsh ve chi amig amiar
2013-06-24
amig amiar:
Elbegdorj Yoronhiilogch bolchood tsaazaar avah yalig ugui hiisen, 6 huniig alchaad 25 jilin yal gedeg chini arai heterch bna
2013-06-24