40715 иргэн сонгогчийг шилжих хөдөлгөөн хийлгэжээ
Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ерөнхийлөгчийн сонгуульд тухай хуульд заасны дагуу 60 хоногийн хугацаанд шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд түр зогсоосон юм. Гэхдээ иргэдийн санал өгөх эрхийг хангах зорилгоор хуульд нийцүүлэн анх удаа сонгогч шилжих тухай журмыг батлан хэрэгжүүлжээ.
Энэ нь иргэн өөрийн байнга оршин суугаа газрынхаа харъяа хэсгийн хороонд санал өгөх боломжгүй бол уг журамд заасанчлан сонгогчийн шилжих хөдөлгөөн хийлгэж санал өгөх эрхтэй болж байгаа юм.
Тэгвэл шилжилт хөдөлгөөн зогссон энэ хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс энэ сарын 16-ний өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд нийт 40715 иргэн сонгогчийн шилжих хөдөлгөөн хийлгэсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ