Иргэдийн гомдлыг 1286 дугаараар барагдуулж байна

img

Мэргэжлийн хяналтын  ерөнхий газар иргэдийн санал гомдлыг авч шуурхай барагдуулах 1286 дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн билээ. Иргэдийн гомдлыг хэрхэн барагдуулсан талаархи мэдээллийг нээлттэй болгох зорилгоор манай сайттай хамтран ажиллаж байна. Иргэн Цэцэгдэлгэр: Сонгино хайрхан дүүрэг 34-р байрны хажууд байрлах “Хишиг дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүр нь ямарч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж муудсан элэгний нухаш гашилсан сүү зарж байна. Өмнө нь сонгино хайрхан дүүргийн мэргэжлийн хяналтад удаа дараа хандсан боловч хахууль өгөөд ажлаад байна. Яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү. Шийдвэрлэлт:  Гомдол гаргагч иргэнтэй холбогдон хаяг байршлыг тодруулан СХД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сапрон “ ХХК-ийн “Хишиг дэлгэрэх” нэртэй дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар худалдааны газрын стандарт MNS 5021:2007 стандартын 6.2, 6.3, 7.1 дэх заалтууд, Хүнсний тухай хуулийн 9.1.1 дэх заалтыг зөрчсөн байсан тул 2011.11.10-ны өдрийн 11-123/408 дугаартай зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж 50.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Энэ талаар гомдол гаргагч иргэнд 2011.11.10-ны өдрийн 11/380 тоот албан бичгээр хариу өгсөн. Иргэн Сумандаш:  Баянгол дүүрэг 6-р хороо миний дэлгүүрийн ард байрлах “Happy” нэртэй буудлын хажуу талын 3 давхар байрны подвальд стандартын дагуу агааржуулалт хийгээгүй улмаас утаа тортог их гарч, ойр орчимоо бохирдуулж нарийн боовны цех ажилладаг. Яаралтай энэ газрыг шалгаж арга хэмжээ авч өгнө үү. Шийдвэрлэлт: Гомдлын дагуу шалгалт хийж эрүүл ахуйн нөхцөл, ариун цэвэр, эмх цэгц хангалтгүй, түүхий эд бэлэн бүтээгдэхүүн нь баталгаажилтгүй, ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байсан тул 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11-25/70-171 дугаартай актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож, 11-25/70-275 дугаартай албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Хүнсний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн 250,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, гомдол гаргагчид хариу мэдэгдэв. Иргэн Хулан:  Чингэлтэй дүүрэг 5-р хороо Улаанбаатар банкны хажуу талын “Заан” нэртэй хоолны газар хоол идсэн дотроос нь 3 ширхэг жоом гарсан. Энэ газрыг яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү. Шийдвэрлэлт: Тус хоолны газрыг шалгахад газар дээр нь жоом гараагүй боловч дотоод эмх цэгц муу байсан тул ариутгал халдваргүйтгэл хийлгүүлэн, цайны газар ажлуулж байгаа Нямсүрэнг 20,0 мянган төгрөгийн, 7 ажилтныг тус бүр 10,0 мянган төгрөгийн арга хэмжээ авч, дотоодын хяналтаа сайжруулж ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллаа. Иргэн Тунгалаг:  Чингэлтэй дүүрэг Марс худалдааны төвийн 3 давхарт байрлах “loving hut” нэртэй цагаан хоолны газар нь маш заваан чанарын шаардлага хангаагүй хоол ундаар үйлчилж байна. Яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү. Шийдвэрлэлт: Иргэний гаргасан гомдлын дагуу тус хоолны газарт шалгалт хийлээ. Шалгалтаар дотоодын хяналт сул байлаа. Зөрчилтэй байсан 4 ажилтанд хүнсний тухай хуулийн 9,1,1-заалтын дагуу тус бүр 20,0 мянган төгрөгийн нийт 80,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өглөө.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИНД ЗӨВХӨН БАТАЛСАН УДИРДАМЖИЙН ДАГУУ ХИЙНЭ ГЭСЭН БАЙХАД, УДИРДАМЖГҮЙ ХИЙДЭГ, ДАРГА БАЙХГҮЙ УЧИР ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ ЭСХҮЛ ХУГАЦАА ХАМААГҮЙ ЗЭРЭГ ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛДАГ. ЗӨВХӨН УДИРДАМЖИЙН ДАГУУ ШАЛГАХ ТУХАЙ ХУУЛИНД БАЙХАД ХАМААРАЛГҮЙ ЗҮЙЛ ШАЛГАДАГ, ДЭЭР НЬ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫНХАН ТАНИЛ ТАЛААРАА БАС ШАЛГАНА ШҮҮ ДЭ.
2011-11-17
he he yamar hurdtai ajillaj bainaa irgen gomdol gargahad ingeed shiideed baival bolooshtee
2011-11-17