
АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон Израилийн ерөнхийлөгч Шимон Пересийн 90 жилийн ойд зориулсан ёслолд үг хэлсэн юм. Еврейн үндэсний фонд хүрээлэн байгаль орчны тухай 45 минут хэлэх үгэнд нь 500 мянган ам.доллар төлсөн байна.
Энэ мөнгөн дүн Клинтоны экологийн асуудал эрхэлдэг санд орох юм. Америкийн хэвлэлүүдийн бичиж байгаагаар Билл Клинтон нэг жилд дээрх үнээр лекц уншиж байгаа нь ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үеийн бүх цаг үеэсээ илүү орлого олж байгааг онцолсон байна. Тухайлбал, Лондонд болсон бизнес лидерүүдийн уулзалтад Билл Клинтон 450, Багамын арал дээрх компьютерийн IBM корпорациудын уулзалт 200 мянган ам.долларын орлого оруулжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ