Хятадын иргэдийг мессежээр хянадаг

img

Америкийн тагнуулч асан Эдвард Сноуден Америкийн үндэсний аюулгүй байдлын ажилтнууд Хятадын иргэдийг мессежээр хянадаг хэмээн бас нэгэн нууц задалжээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын агентлаг Хятадын гар утасны оператор компаниудын  сүлжээг эвдэж sms-ийг нь хянадаг хэмээн Хонконгийн “South China Morning Post” сонинд ярьжээ. Эдвард Сноуден өөрт н,ь дээрх хэлсэн үгээ батлах нотолгоо байгаа гэсэн байна. Тус сонинд мэдээлснээр sms нь Хятадын үүрэн холбооны хэрэглэгчдийн хамгийн өргөн хэрэглэдэг үйлчилгээ бөгөөд 2012 онд 900 тэрбум sms илгээсэн байдаг аж.

Э.Сноуден сэтгүүлчдэд Америкийн тусгайгийнхан Хятадын янз бүрийн салбар тухайлбал, Цинхуа их сургууль болон бусад дээд боловсролын байгууллагуудын сайтад халдаж байсан талаар ярьжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ene teneg nuxur xyjaad yrbaad eygaa xiideg bna, xyjaa exner absan eumnyyd l ingej tenegtej bgaa eum, aminaasaa yidaj dee
2013-06-26
зочин:
Манай Монголд ямар байдаг юм бол оо?
2013-06-25
holboo barih bolomj baina uu?:
Deer sanal bichsen hyn tantai holboo barih bolomj baina uu? Bi uls toriin bus zorilgoor bainga utas maani hayanaltand baidag hyn.
2013-06-25
зочин:
үүнийг дэлхий мэддэггүй байсан л гэж битгий л хэлээрэй дээ, та нарт хэлэхэд смартфонтой бүх хүн, мөн апликейшн татаж авсан л бол хяналтанд ордог юм шүү дээ
2013-06-25