Ленины музейг Төрийн өмчийн хороонд шилжүүлснээ албан ёсоор зарлалаа

img

Өнөөдөр ССАЖЯам Ленины музейг Төрийн өмчийн хороонд шилжүүлснээ албан ёсоор зарлалаа.

Тодруулбал, ССАЖЯам болон Төрийн өмчийн хороо хамтран 2013 оны 06 дугаар сарын  12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд  болсон нэхэмжлэгч ТӨХ, хариуцагч МАН-д холбогдох   В.И.Лениний музейн барилгын өмчлөлтэй холбоотой маргааны шүүх хурлын шийдвэрийг албан ёсоор олон нийтэд танилцууллаа.

Энэхүү хэвлэлийн  хуралд ССАЖЯамны итгэмжлэгдсэн төлөөлөгч болох хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар, өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцжээ.Тэдний мэдээлж буйгаар шүүх хурлыг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалсан гэнэ. Шүүхээр Ленины музейн барилгыг Төрийн өмчийн хорооных мөн юм гэдгийг тогтоожээ. Одоогоор энэ шүүхийн шийдвэрт давж заалдаагүй байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ