“Нийслэлийн тээврийн газар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хамтран шинэ үйлчилгээ нээж байна.Энэхүү шинэ үйлчилгээ нь онгоцны буудал руу заавал хувийн унаа эсвэл таксигаар очиж, буцах шаардлаггүй болж үйлчлүүлэгчиддээ зориулан “Буухиа” үйлчилгээ нэвтрүүлж байгаа юм. “Буухиа” үйлчилгээний автобус нь төлөвлөж байгаагаар МУБИС-Төв номын сан, Ажилчны соёлын ордон-Нисэх гэсэн чиглэлээр иргэдэд үйлчлэх бөгөөд том хүн 4000 төгрөг, хүүхэд 2000 төгрөгөөр зорчих юм.
“Буухиа” үйлчилгээг хот хоорондын үйлчилгээ эрхлэгч “Лотот” ХК хариуцан ажиллах бөгөөд 45 хүний суудалтай, стандартад нийцсэн их багтаамжийн автобусаар үйлчлэх юм байна. Өнөөдрөөс туршилтаар уг автобус явж эхэлж байгаа бөгөөд ирэх сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийх юм байна. Цагийн хуваарийн хувьд дараах байдлаар иргэдэд үйлчлэхээр график гаргасан байна.
Д.ЦэцэгУншиж байна |