Гадаадад дахь иргэдийн саналыг СЕХ-нд хүлээлгэн өгчээ

img

Гадаадад байгаа Монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс  гадаад улсад байгаа иргэдийн санал авсан битүүмжилсэн саналын хуудас, сонгуулийн баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажиллагаа зургаадугаар сарын 14-нд эхэлж, нийт 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан салбар комиссуудад нийт 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлж, баталгаажуулснаас 4248 иргэн саналаа өгсөн.

Эдгээр иргэдийн саналыг зургаан битүүмжилсэн хайрцгаар авчирч дөнгөж сая СЕХ-нд хүлээлгэн өгсөн байна.

Сонирхуулахад, саналын хуудсын хувьд ашиглагдаагүй үлдсэн хуудсуудыг баруун дээд буланд нь хайчлан хүчингүй болгон буцаан авчирч байгаа аж.  Сонгуулийн Ерөнхий Хороо санал авах өдрийн 22.00 цагаас саналын хуудас бүхий дээрх битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолох юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ